Tuesday, August 3, 2010

Зун болгон найз нартайгаа эх орноороо аялах нь

За зун бүр л аль нэг тийшээ аялаж амрах нэг бичигдээгүй хууль байнаа хэхэ за энэ удаагийнх гэвэл улаанбаатараас Хархорим орох гэхдээ боломж гарвал Цэцэрлэг орноо хэхэ их л хол явна даа гэж. За төсөв гэвэл хүний 20,000 төгрөг нийт 6 хүний бүрэлдхүүнтэй унаж явах унаа гэвэл Nissan terrano байхаа за тэгээд нийт мөнгөний буюу 80,000 төгрөг бинзен 5000төгрөг бусад замд энээ тэрээ татварт 35000 төгрөг нь 3 хоногийн 9 удаагийн хоол ундны мөнгө байгаа юм хэхэ ингээд л илүү дутуу чихэр жимс гэхгүй шүү дээ хэдэн будаа гоймон мах, давс, талх, төмс байх шив дээ хүргэнэ дээ хөөрхий одоохондоо залуу юм чинь боломжоороо л гаргаж нийлж зугаалаад илүү дутуу юманд мөнгөө үрэхгүй зөв боловсон сайхан амраад хөгжилтэй яваад ирвэл зүгээр гэж бодож байна. энэ зугаалгийг би нэг жил бүр зохион байгуулана манайхан дунд ганцхан хүн л илүү юм хэрэглэх юм тэр нь нэг тамхи татдаг тэр мангараа нэг тэгэж байгаад илүү зарлагаас нь салганаа хэхэ за энгээд өлсөхгүйхэн шиг замдаа унтарчихгүйхэн шиг амраад зугаалаад осолдохгүй гэртээ ирхийн ерөөлийг найз нартаа хэлий хэхэ

No comments:

Post a Comment