Monday, August 9, 2010

Маргалддаггүй хос гэж байдаггүй

Гэр бүлийн маргаан шийдэж болдог, болдоггүй гэж хоёр янз байдгийг судалгаа харуулжээ. Жишээлбэл телевизээр ямар кино үзэхээ тохиролцож болдог бол мөнгөө хэрхэн зарцуулахаа шийдэхэд амаргүй байдаг аж. Харамсалтай нь гэр бүлийн маргааны 70 хувийн эдгээр шийдэлд хүрдэггүй зүйлээс эхтэй байдаг.

Нэгэнт маргалдаж сөргөлдөх нь гарцаагүй үед бүх зүйл буруугаар эргэхээс яаж сэргийлэх вэ? Судалгаанаас харахад хосуудын байнга муудалцдаг нь биш харин яаж тэмцэлдэж байгаа нь дотно харьцаанд нь илүү нөлөөлдөг байна. Ялангуяа хүүхэдтэй хосуудын хувьд хэрүүл маргаан нь бүр ч илүү дарамт болдог байна.

Хүүхдийн хажууд хэрэлдэж маргалдахдаа юуг анхаарах ёстойг гэр бүл судлаачид ингэж зөвлөж байна.

1. Зэрлэг балмад мэт аашилж, зодолдож, юм эвдэлж сүйтгэн, хаалга саван гарч одож огт болохгүй.

2. Эхнэр эсвэл нөхрийнхөө гэр бүлийнхнийг муу муухайгаар хэлэхгүй байх. Жишээлбэл хадам аав, ээжийгээ шүүмжилсэн “ Танай аав, ээж хэзээ ч бусдыг боддоггүй” гэх мэт зүйл огт хэлэхгүй байх.

3. Хүүхэд аав ээжийнхээ яриаг соргогоор хүлээж авдаг. Тиймээс тэд та хоёрын чимээгүй дайсагналыг анзаарахгүй гэж бүү бодоорой.

4. Хүүхдээр аав ээжийнхээ алийг сонгох вэ гэж талцуулах хэрэггүй. Бас алинд нь илүү хайртай вэ гэж хэзээ ч битгий асууж бай.

5. Хүүхдэд мөнгө, хууран мэхлэлт болон ажилтай холбоотой таагүй мэдээг дуулгах хэрэггүй.

6. Хүүхдийн хажууд хэрэлдэж маргалдахаас зайлсхий. Маргалдсан ч хэл амаараа учраа олохыг хичээгээрэй. Ингэснээр та хүүхдэд хүмүүс муудалцдаг ч учраа олцгоодог гэдгийг ойлгуулах юм.

No comments:

Post a Comment