Friday, February 16, 2001

Түүний тэмдэглэл

Миний тэмдэглэл \Бүсгүй #@ нас\
Уг нь би өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай юм. Гэхдээ яагаад ч юм энэ өдрүүдэд 1 ч мөр юм бичээгүй юм байна. Энэ түүхийг мартахгүйн тулд нөхөн бичихээр шийдлээ. Магадгүй мартаж санасан үгүй бол өмнө хойно нь оруулж магадгүй л юм. Гэхдээ л хэзээ ч мартмааргүй байгаа болохоор ингээд бичиж эхэлчихээд сууж байна. 2011 оны 6 сарын 15 ны өдөр уг нь бол миний хувьд энгийн л нэг өдөр. Гэвч Зулаагийн төрсөн өдөр учир орой гарч нэг газар суухааар боллоо. Уур хүрэмээр шүү Зулаа нөгөө л хоцордогоороо хоцорч Байгалаа бид 2-ийг 2 цаг гаран хүлээлгэсэн. Гэхдээ яая гэхэв төрсөн өдөр нь хойно. Тэгээд хоцорч ирчихээд зүгээр л паб-д суухгүй гээд бүжиглэхээр болов. Нөгөө л нэг Хасааг харах хэрэг дахиад гарч байх шив. Дургүй гээд гараад явчихаж болохгүйгээс хойш...За тэр ч яахав бид нар өөрсдөө л цагийг сонирхолтой өнгөрөөвөл болох нь тэр. Нээрээ бас нэг юм нь бид нар архи ууцгаасан. Уг нь Байгалаа бид 2 Зулааг хүлээнгээ пиво уучихсан байсан юм л даа. Стрингс-с 1 Жаагийгийн авч өгсөн 1 нийт 2 шил шампанск гээд л арай л дэндүү их юм холиод уучихсан. За за муу хүн идсэн уусанаа гэдэг байхаа тэгээд л нөгөө бүжиглэдэггүй хүн чинь бүжиглээд л алж өгсөөн. Хүмүүс ч эхнээсээ яваад Мөөгий Зулаа бид 3 үлдвээ.Мөөгийгийн урилгаар гэсэн 3-н залуу ирээд суучихлаа. Инээдтэй нь бүжгийн талбай дээр Мөөгийтэй аальгүйтээд л 00-ийн өрөөнд араас орж ирээд Мөөгийгийн дугаарыг асуугаад байсан тэр залуу ажлийн газрынхаа 2 залуутай хамт ирж суусан юм байх. Би ч тэр залууд хэлэх үг олдоогүй шүү ямар найз гээд хамт явж байж Мөөгийгийн утасны дугаарыг мэдэхгүй гэлтэй нь биш. За тэгээд хамт яваа гэсэн залуустай нь танилцлаа. Үнэндээ нэг их ач холбогдол өгсөнгүй ээ гэхдээ нэг залуу нь яагаад ч юм анхаарал их татсан юм байлгүй учиргүй тэр залуутай 2-лахнаа баахан ярьж маргалдаад инээдтэй юм харваас жоохон хүүхэд гэхдээ би хэтрүүлчихсэн байх л даа. Согтуу хүн гэж баахан жоохон хүүхэд гэж миалаад эгч болох гэж хичээгээд тэгсэнээ хамгийн тэнэг нь төд удалгүй нөгөө жоохон хүүхэдтэйгээ үнсэлцвээ бүр өөрөө эхэлж түрүүлж үнсэж байгаад. Ичиж үхмээр гэнэт ямар юмаа бодсон юм байгаан. Хэн нэгэнийг үнсэхийг тэгтлээ хүссэн юм болов уу эсвэл тэр хүүхэд тэгтлээ таалагдсан юм болов уу.....За мэдэхгүй юм даа бааранд хүнтэй танилцаад тэгээд болоогүй ээ далжигнаж очоод үнсэж л байдаг. Нөгөө Хасаа бодвол харсан л байх даа нэг их томроод гүйгээд байсан өнгөрсөөн намайг юу гэж бодсон бол. За тэр юу ч гэж бодсон ямар хамаатай юм гол нь би гэхдээ би яагаад заавал тэр залуутай л ярьж тэр залууг очиж үнссэн юм бол. Уг нь би тийм хүн биш дээ. За за тэгээд ууцгаагаад л бид 3 гэж нэг л их хүн загнасан хүмүүс уу гэж шахаад л нөгөө 3-н залууг, тэгж байтал баар нь ч хаахаар болж нөгөө залуутай сугадаад гарсан байхгүй юу болсон юм бол тасрана гэж энэ бололтой. Өглөө босоод л гэр оронтой зууралдаж байтал ашгүй гэрийнхэн ч гараад явцгаачихлаа. Зулаатай утсаар ярилаа. Юу вэ чи хайччихдаг юм бэ? тэр 1 залуутай учиргүй үнсэлцээд л та алж өгч байна аа, түрүүлээд тэр залуутай хамт гараад алга болчихдог нь яаж байгаан, яаж харьсан гээд л урсгаж өгч байна даа. Тэгээд л тэр залуу чинь Мөөгий рүү ярьсан гэж байна чи нүдний шилээ машинд нь орхичихсон байна гэж байна лээ тэгэхээр нь чиний дугаарыг өгчихсөн шүү гэдэг байгаа. Тэгээд гэнэт бодсон чинь нээрээ үнсэлцсэн ш дээ нээрээ балай юмаа яагаад тэгсэн юм бол Хасаа харсан байхдаа санаа зовмоор юм гэсэн чинь Зулаа намайг л бодсон байх л даа үхсэн яадаг юм тэрэнд ямар хамаатай юм гэж байна, нээрээ бодсон чинь тийм ч юм шиг. Тэгээд нөгөө ялны асуулт яаж харьсан гэртээ хоносон биз дээ. Яагаад ч юм худлаа хэлчихлээ нөгөө залуу хүргэж өгөөд тэгээд л орчихсон гээд...Утсаа тавиад баахан бодлоо ямаршуухан залуу байлаа, яаж гэртээ ирсэн юм бол хэдийн үед орсон юм бол, хальт санах нээ гэгээ орчихсон байсан ч юм шиг, тэгвэл тэр болтол хаана байсан юм бол арай ч Стрингс өглөө болтол ажиллана гэж байхгүй сонин юм. Хамгийн сонин нь санах юм юу ч алга. Ингэж юу ч санахгүй байж болдог л юм байх даа. Чөтгөр аваг ядаж байхад Зулаа дугаар өгчихсөн гэж байдаг залгавал яах уу? Ичиж үхмээр юмаа өөрөө очиж үнсээд л хүргүүлэх замдаа юу ярьсан бол ямаршуухан царай зүстэй явсан бол аягүй бол чадахгүй байж будчихаад будагандаа халтайсан юм явсандаа ёо хаашаа харж үхнээ. Орой ээжид жаал үглүүллээ одоо яая гэхэв өөрөө оройтоод зөндөө уучихаад орсоноос хойш. За тэгээд л унтлаа. Маргааш нь гэрт өнжлөө үдээс хойш нөгөө залуу маань залгав аа. - Би нөгөө... гэнгүүт л зүрх зогчих шахсан шүү уг нь бол битгий залгаасай гээд бурхан шүтдэггүй мөртлөө бурхан минь гэж байгаад зөндөө гуйсан юмсан. Тэгэхээр ямар ч байсан бурхан байдаггүй бололтой. Тэгээд яахав бантах сайхан гэдэг шиг сандраад сонин л ярьчихлаа нөгөө залуу хүртэл уур хүрмээр хүн сандарч ядаж байхад сонин юм асуугаад л... Ёх ямар ч л байсан ирнэ гэнэ дээ гараад юугаа ярьдаг юм билээ, эсвэл гарахгүй байдаг ч юм билүү нүдний шил ч дүүрч гээд бөөн бодолдоо дарагдаад сууж байтал дахиад л утас ирчихсэн бололтой. Яах уу гээд сандарч яадаж байхад ээж Нямка 2 бүлтийтэл харчихаад л утасаа аваач хүн ирчихээд хүлээгээд байгаа юм биш үү гээд л бас сандрахдаа аанхан гарлаа гээд л гарчихлаа. Ёооо сандардаг өдөр юм уу хаашаа юм одоо яая гэхэв өөрөө эхэлчихсэн юм чинь дуусгахаас. Ямартай ч уулзчихлаа юу ч ярьчихав бүү мэд амьдралдаа ингэж сандарч үзээгүй юмсан. Уулзсаных нэрийг нь мэдэж авлаа. Инээдтэй юм эртээр гар барьж танилцчихаад нэрийг нь санахгүй байдаг ийм юм байдаг л юм байхдаа. Ганзориг гэдэг залуу юм байжээ. Ямартай ч нүдэнд дулаахан л залуу байна гэхдээ сандраад яг сайн харж чадсангүй ээ шал балай юм. Намайг юу гэж бодсон бол, ямартай ч сайхан сэтгэгдэл үлдээгээгүй байх. Завхарсан юм ийм байдалд орчихдог одоо ч дүүрсэн хэрэг буцааж болохгүйгээс хойш.Ингээд л дахиад л нэг өдөр өнгөрлөө. Амралт ихдээд байх шиг байна аа хийх юм олдохгүй толгойнд элдэв бусын юм эргэлдээд дургүй хүрмээр юм. Ямар хүмүүс нь амраад л гэртээ суугаад байдаг юм байгаан миний хувьд лав давахгүй даваа бололтой. Өдрийн хэд гэрээ цэвэрлээд л нэг сайхан юм нь охинтойгоо хамт цагыг өнгөрөөж байх шив. Сонин юм утас дуугараад нөгөө залуу, яах гэж байгаа юм бол....Одоо надтай уулзах хэрэг байхгүй баймаар юм. Юутай ч гаръя их л ууртай ч юм шиг сонин яриад байх юм, тэгсэн мөртлөө жоохон чалчих уу гэнээ. Өчигдөр юу ярьлаа.... яасан юм бол гараад юу ярьнаа өчигдөр сандараад ямар машин байсныг нь ч анзаараагүй. Сонин юм эвгүй байдалд орчихоод яахаа мэдэхгүй байгаа хүн ингэж догдлоно гэж баймааргүй юм. Ярьсан ярианых нь өнгөнөөс болоод ингээд байгаа юм болов уу нэг л догдлоод байх чинь. Гарлаа юутай ч машиныг нь олоод ороод суучихлаа. Мэнд мэдээд хайчих уу гэнээ бодсон юм юу ч алга толгойд эргэлдэж байгаа ганц зүйл бол яах гэж юу ярих гэж уулзая гэсэн юм бол, намайг яаж дүгнэсэн болохоороо уулзая гэсэн юм бол...Тэгээд мэдэхгүй л гэлээ тэгсэн хотод мөртлөө машин ч хүн ч явдаггүй тийм газар хаана байдгийг мэдэх үү гэнээ. Сонин юм хотод тийм газар байдаг л юм байхдаа мэдэхгүйгээс хойш мэдэхгүй л гэлээ. Дотроо инээд нь хүрч байгаа байхдаа би нээх сандарчихсан мэдэхгүй мэдэхгүй гээд л мангар хүн шиг харагдаж байгаа байх, ямар ч л байсан нөгөө чи жоохон тээ гээд томроод байсан үеийнх шигээ өөртөө итгэлтэй харагдахгүй л байгаа байх. Тэр газар очих уу гээд л хөдөлчихлөө. Яваад стадион орчихлоо, нээрээ хүн ч машин ч алгаа инээдтэй юм. Би ч яриад л яриад л сандрахаараа ингэж их ярьдаг юм байхдаа өмнө хойно нь оруулаад л яриад л байсан. Цаг уурт ажилладаг юм уу хаашаа юм удахгүй бороо орох нь дээ бороо орохын өмнө ингэж шуурдаг юм л гэнэ тэгэхээр нь бороонд алхах ч гоё шүү би лав дуртай гэсэн чинь одоо бороо орлоо хоёулаа алхах уу гэж байна. Би ч уухайн тас тэгье л гэлээ машинд суугаад байх эвгүй байсан учраас. Тэгээд л гараад алхалаа даа нэлээн ширүүн салхитай шороогоор шуурч байсанаа учиргүй ширүүн бороо орлоо. Би ч ер нь би биш юм шиг л сандарч догдолсон хүн даарахаа ч мэдэхгүй алхаад л байлаа. Яагаад гэвэл ярих ч боломж өгөлгүй орж байгаа энэ ширүүн бороо надад туслаад байх шиг. Түрүүний машинд сууж байхдаа ярьсан яриа эвгүй байлаа, учир нь анх танилцсан өдрийн талаарх яриа яагаад үнссэн юу ярьсан... гээд л тэгээд дээр нь нээх жоготой харж ирээд л энэ арын суудалд юу хийлээ гэсэн асуулт? Юу вэ танилцангуутлаа л .......үгүй байлгүй дээ энэ чинь би мөн үү? Эсвэл энэ залуу намайг шалгаад худлаа яриад байгаа юм болов уу? гэхээр үгүй ээ. Тийм зүйлийг хүртэл огт санахгүй байж болдог юм байх даа сонин юм. За ямар ч байсан дахиад хэтэртэл нь архи хэзээ ч уухгүй. Тэгээд л шалба норсон 2 хүн очоод суулаа машинд. Инээдтэй шүү гэртээ дагуулаад орсон хүн шиг л учиргүй хувцасаа тайлж солиод л тэгээд дээр нь надад солих хувцас өгөөд үсээ арч гээд банны алчуур гаргаж ирсэн гээд боддоо. Би чинь хаана байгаа билээ гэж бодсон шүү. Бас л бодолгүй тэнэг алхам хийчихэж яагаад гэвэл бороонд норчихоод дараа нь норсон хувцастай суугаад байх байсан юм байхдаа. Тайлахгүй гэж зөрүүдлээд загнуулчихваа сонин нь би их дуулгавартай болчихож. За тэгээд нөгөө загнуулсан хүн чинь нээх том биеийн тамирын хувцас өмсөөд л суулаа. Тэгээд л ярьж сууж байгаад үнсэлцлээ, гайхалтай үнсээд л үнсээд л баймаар байсан шүү. Нөгөө юу билээ орчиноос тасрана гээч нь л боллоо.