Monday, August 9, 2010

Хүүхдийн характер өөрчлөгдөхгүй

Хүүхэд насны зан ааш бүх л амьдралын турш хэвээр хадгалагддаг болохыг харуулсан нэгэн судалгааа гарчээ. Нэгдүгээр ангийн сурагчид насанд хүрсэн хүнийхтэй адил зан ааш илэрдэг аж. Олон жил үргэлжилсэн уг судалгаа цаг хугацаа өнгөрч олон зүйл өөрчлөгдөхөд зан ааш хэвээр байдаг үгүйг ойлгоход чухал баримт болсон юм. 1960- аад онд 1-6 –р ангид суралцаж байсан, өөр өөр гэр бүл, ёс суртахууны хүмүүжилтэй 2400 –аад хүүхдийн хувийн хэргийг 40 –өөд жилийн дараа тэдэнтэй хийсэн ярилцлагатай харьцуулсан байна. Судлаачид 4 темпераментын онцлогоор тэдний хэл ярианы хөгжил, дасан зохицох чадвар, ойворгон зан болон, өөртөө итгэлгүй байдлыг нь зан аашийг тодорхойлжээ.

Судалгаанаас харахад хэл ярианы хөгжил сайтай хүүхдүүд ухаалаг яриатай, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нөхцөл байдалд хурдан үнэлэлт дүгнэлт өгдөг, насанд хүрэгчид шиг аливаа зүйлд ултай хандаж байв. Харин үг дуу цөөтэй хүүхэд бусдын царай хардаг, аливаа зүйлд амархан шантардаг, нийтэч биш байв.

Дасан зохицох чадвар сайтай хүүхэд яг том хүн шиг биеэ чөлөөтэй авч явдгаас гадна сонирхлоо маш ухаалаг илэрхийлдэг. Харин дасан зохицох чадваргүй хүүхэд гутранги зүйл ярьж, аливаа зүйлийг бие даан хийхдээ байнга бусдын туслалцаа авдаг, нийтэч бус байжээ.

Харин ойворгон зантай хүүхэд том хүн шиг их ярьж, их зүйл хүсдэг бөгөөд сонирхлоо бусдынхаас дээгүүр тавьдаг нь харагдаж байв. Харин даруухан зантай хүүхэд болгоомжтой, бусадтай зайнаас харьцдаг, тэр бүр дотносоод байдаггүйгээрээ том хүнтэй адилхан байв.

Харин өөртөө итгэлгүй хүүхэд байнга өөрийгөө буруутгахаас гадна дутуу үнэлдэг нь зарим том хүнтэй адил байсан аж. Өөртөө итгэлтэй хүүхэд чанга ярихаас гадна юу хүсч байгаагаа ухаалаг илэрхийлдэг, ихэмсэг байдлаараа зарим том хүнийг санагдуулж байжээ.

Бидний зан ааш бол бидний биологийн салшгүй нэг хэсэг. Амьдралд тохиох үйл явдлууд зан аашинд нөлөөлж байдаг. Тиймээс өөрийнхөө зан аашийг ойлгох нь өөрийгөө танихын эхлэл гэж ойлгох хэрэгтэй.

No comments:

Post a Comment