Wednesday, March 16, 2011

heregtei ugnuud

Алтыг галаар, эм хүнийг алтаар, эр хүнийг хүүхнээр сорьдог… Сенека

Барыг ширэнгэн ойгоос,шувууг тэнгэрээс, загасыг цүнхээл уснаас барьж болно.Харин эмэгтэй хүний тогтворгүй зүрхийг хаанаас ч яаж ч барьж гаршуулах аргагүй. ..
Эртний Энэтхэгийн зүйр цэцэн үг.
Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ,магадгүй,ахиж уулзахгүй ч юм билүү…
Ярослав Галан

“Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, хурдан урууддаг” Ги Де Мопассан

“Сайн нэр сайхан царайнаас дээр”

Томас Фуллер

“Зарим хүмүүс ой муутай болохоороо л бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдаг “ Лев Толстой

“Өс хонзон гэдэг бол өчүүхэн дорд сэтгэлийн таашаал юм”

Ювенал
“Даруу байгаагаараа гайхуулдаг бол тэр даруу зан биш ээ, даруу зангийн сиймгэр тор нөмөрсөн их зан” Иоханнес Бехер

“Хүн болгонд бардам зан бий. Хаана, хэзээ, илэрч байгаад л ялгаа нь оршдог юм” Ларошфуко
“Бодож чаддаггүй хүмүүс чалчаа байдаг” Ричард Шеридан

“Архи цагаан ч хамар улайлгаж, амьдралыг харлуулна” Антон Чехов

No comments:

Post a Comment