Tuesday, May 3, 2011

Охины ордны бусад ордтой зохицол

Эрэгтэй охин-Эмэгтэй матар
Та 2 тэс өөр сонирхолтой хүмүүс. Хоёулаа ганцаараа байх дуртай ба даруухан, сэтгэл хөөрлөө ил гаргах нь бага учир хүйтэн хөндий хүмүүс. Иймд та хоёрт хоёр биенээ тоохгүй байсан ч сэтгэлээр унадаггүй тийм л хамтрагч хэрэгтэй. Даруухан охины эрэгтэй хүйтэн хөндий эмэгтэйгээс ямар ч таталцал мэдрэхгүй. Танд халуун дулаан илч байдаггүй тул та энэхүү хайнга нууцлаг эр хүний сэтгэлийг хөдөлгөх зүйл юу ч хийхгүй. Огторгуйн оддоос хамаардаг таны ойлгогдомгүй авир таталцах хүч болох бүрэн боломжтой. Ингэсэн үед та 2 ямар ч гэнэтийн зүйлгүй гал халуун, эв найрамдалтай, амар тайван харьцаа тогтоож чадна.

Эмэгтэй охин-Эрэгтэй матар
Та хоёрт үр бүтээлтэй сайхан харьцаа тогтоох боломж бий. Хоёулаа тайван бөгөөд тийм ч нийтэч биш. Та 2-т энэ харгис орчлонгоос холдон, өөрсдийн тохитой гэртээ түгжин суух нь таалагддаг. Гэхдээ ингэснээр аюултай тал нь гэвэл та 2 маш хаалттай учир гадаад ертөнцийг сонирхохоо болих аюултай. Таны хамтрагч хэрүүл өддөггүй учир нь тэр түрэмгий, хэзээ ч хэрүүл эхлүүлдэггүй. Та ч мөн адил цочмог уурладаггүй хүн. Иймээс та 2-ын харьцаа эв найртай, соёлтой байх болно. Хэдий таны хамтрагч хааяа жаахан хэрцгий, эелдэг биш болдог ч маш зөөлхөн хүн юм. Тэр ухаалаг, шийдэмгий, бодолтой, , хөдөлмөрч, хийсэн ажлаа заавал дуусгадаг хүн. Хэдий та түүнийг гүйцэхгүй ч, мөн л түүн шиг шийдэмгий. Үүнээс гадна та мөнгөтэй харьцахдаа чадварлаг.

Эмэгтэй охин-Эрэгтэй бумба
Охин бумбын зохицол нь хамгийн бүтэмжтэй байж болох ч маш уйтгартай холбоо юм. Та хоёр хэтэрхий өөр хүмүүс учир холбоо тогтооход хэцүү байх магадлалтай. Таны хамтрагч эр яг салхи шиг байнгын хөдөлгөөнд байдаг нь нэг талаараа сайн хэрэг ч, нөгөө талаараа ядраадаг. Харин та хэрсүү ухаантай сэтгэл татам байдаг ба заримдаа уйтгартай. Харин таны хамтрагч иймэрхүү зүйлд анхаарал хандуулдаггүй бөгөөд цагт баригдашгүй бөгөөд хааяа л онцгой чухал зүйлсэд цагаа зарцуулна. Та мөнгөнд маш гамтай ба таны хөрөнгө яаж өсөн нэмэгдэж байгааг харах таалагддаг. Харин тэр эсрэгээрээ маш өгөөмөр, ямар ч бодолгүйгээр мөнгө үрдэг ба үрснийхээ дараа ямар ч тооцоо хийдэггүй.

Эрэгтэй охин-Эмэгтэй бумба
Та хоёрын зорилго, амьдралын хэв маяг тэс өөр. Гэсэн ч та хоёрын энэ эрс тэс байдал нь магадгүй сайнаар нөлөөлж болох юм. Таны хамтрагч харьцаагаа илүү тогтвортой байлгах тал дээр анхаардаг. Тэр санхүүгийн тогтвортой байдлаа хангана. Үүнээс гадна өдөр тутмын гэрийн ажлыг тэр цааргалахгүй хийнэ. Шинэ бүхнийг оролдож үзэх гэсэн таны хүслийг биелүүлэн тэр таныг эрх дураар чинь байлгана. Энэ нь та хоёрт гадаад ертөнцтэйгөө холбоотой байхад туслана. Харьцаа чинь хэтэрхий туйлширч, өөрсдийгөө эвдчих вий гэдэгт анхаараарай. Хэрвээ та хоёрын нэг нь өөрийнхөө хувиа хичээсэн зангаа гаргаж удаан явбал, энэ сайхан харьцаа чинь үүрд үгүй болно.

Эмэгтэй охин-Эрэгтэй загас
Та хоёрын шинж чанар, зан төрх бие биенийхээ дутууг гүйцээдэг учир тогтвортой боломжийн холбоо тогтоож чадна. Та зөвхөн материаллаг орчинг үнэлдэг. Харин тэр огт тийм хүн биш ч энэ нь та 2-ын хооронд асуудал болохгүй. Таныг гэрийн ажлаа амжуулж байхад бүх зүйлс болдгоороо болно. Та санхүү тооцооны мэдлэг муу ч гэрийн ажилд эмх цэгц, нямбай байдалд дуртай. Та 2-ын харьцаанд та тайвшруулагчийн үүргийг гүйцэтгэдэг, харин тэр хөгжөөх үүрэгтэй. Ямар ч ажлын дараа харихаар яардаг, тийм тохитой гэрийг бүрдүүлж өгсөнд таныг их үнэлдэг. Та даруухан, нууцлаг, заримдаа сэтгэл хөөрөл, мэдрэмжээ илэрхийлэхэд хэцүү байдаг. Иймд өхөөрдөм, мэдрэмжтэй, дур булаам, зөөлөн эр таны зүрхийг эзэмдэх нь аргагүй. Үүнээс гадна тэр сэтгэл татам бас романтик тэр өөрийн хөгжилтэй шогч зангаараа мөч бүрийг баяртай болгон хувиргаж чаддаг.

Эрэгтэй охин-Эмэгтэй загас
Охины эр тогтвортой байхыг хүсдэг ба та өөрсдийн харьцаанд хөг аялгуу нэмэхийн тулд бүхнийг хийдэг. Тэр ашиг хардаг, бодит байдлыг үнэлдэг бол та байнга өөрийн төсөөлөлдөө автдаг. Азаар та 2-ын харьцаа тийм ч амархан сүйрэхгүй. Энэ нь та 2-т ашигтай, учир нь та 2-ын эрс тэс ялгаатай нь сайн хэрэг. Түүний хүчтэй зан чанар таны эмзэг мэдрэмтгийтэй яг тохирно. Таны гайхамшигтай энхрий ялдам, эмзэг байдалд тэр уярна. Түүний бүрдүүлж өгсөн халуун дулаан. Тайвшруулдаг байдалд та өөрийгөө гэртээ байгаа юм шиг мэдрэнэ. Тэр танд маш үнэнч ба үргэлж дэргэд чинь байх болохоор танд хардах сэтгэл төрөхгүй. Та 2 бие биетэйгээ эелдэг зөөлнөөр харилцаж ойлголцвол бат бөх халуухан хос болно.

Эрэгтэй охин-Эмэгтэй хонь
Охины эрэгтэй маш нямбай зохион байгуулалттай зарчимч байдаг. Тэр таныг маш сайхан зантай гэж боддог ч нөгөө талаараа тантай цуг байснаар мөрөөддөг шигээ тийм нам гүм тайван амьдарлаар амьдарч чадахгүй байх вий гэж айдаг. Тэр таныг хэтэрхий шүүмжлэхээ болих хэрэгтэй, учир нь ёжлосон үг хэллэгүүд мэдрэмтгий эмэгтэй хонийг хүчтэй гомдоодог. Та мөнгийг амархан үрдэг, харин таны хамтрагч үргэлж зардлаа төлөвлөдөг ба мөнгийг салхинд хийсгэх дургүй нэгэн. Хэрвээ та 2 хэсэгхэн хугацаанд өөрсдийн эерэг талаа харуулж чадвал бат бөх тогтвортой хос болно.

Эмэгтэй охин-Эрэгтэй хонь
Эмэгтэй охин нь дуугүй, тайван, даруухан нэгэн ба заримдаа та зүгээр суудаггүй эрэгтэй хонины нүдэнд хэтэрхий даруу бас заримдаа итгэлтэй бус санагддаг байх. Гэвч таны партнёр тийм ч зориг зүрхтэй нэгэн биш, тэр амархан гомддог ба хамтрагчаасаа өөрийг нь магтаж, урам өгөхийг хүсдэг ч таны илт эсрэг байгаа байдал нь түүнийг бухимдуулдаг. Эмэгтэй охин маш энхрий, зөөлхөн бөгөөд энэ даруу зангаас нь болж эрэгтэй хонь байнгын хүсэл тачаалаа хэсэг хугацаанд мартах болно. Мөнгө та 2-ын хэрүүлийн эх үүсвэр болох ба учир нь охин мөнгөтэй зөв гамтай харьцдаг байхад тэр тайвнаар үрдэг ба хэмнэхийг огт мэддэггүй. Хэзээ та түүнд итгэж болохуйц санагдана тэр үед, харин тэр та түүнд ямар чухал болохыг ойлгосон тэр үед л та 2 дотно харыдаанд орж болно.

Эрэгтэй охин-Эмэгтэй үхэр
Та 2 хоёулаа их зантай биш учраас харьцаа чинь сайхан тааламжтай байх болов уу. Хоёулаа тайван, болгоомжтой, бодлогошронгуй ба хааяа л эрс тэс. Та 2 хувирамтгай биш, бараг хэрэлддэггүй учир хааяа нэг гарах хэрүүл нь маш хүчтэй урт үргэлжлэх ба сэтгэлд чинь юм үлдээдэг. Та 2 зан авираараа тийм ялгаатай биш ба үргэлж зорилгодоо хүрдэг. Тэр төлөв даруу, хөдөлмөрч, ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Харин та огг залхуурах гэдэг үгийг мэддэггүй, шургуу, зоригтой. Та 2-т мөнгөний тал дээр асуудал үүсэхгүй. Хоёулаа мөнгөтэй харьцаж чаддаг ба зөвхөн хэрэгтэй зүйлсдээ л үрдэг. Та боломжийн хэмнэгч, тэр санхүүтэй харьцаж чаддаг учир энэ тал дээр маргаан гарахгүй. Та 2-ын харьцаа гэнэтийн зүйлсээр дүүрэн байхгүй ч тэнцвэртэй байж чадна.

Эмэггэй охин-Эрэгтэй үхэр
Та 2-ын харьцаа ойлголцол, зохицлоор дүүрэн байна, учир та 2 газар махбодьтой. Та 2 ямар ч цохилтыг давж гарч чадахуйц сайхан хос. Та сайхан зүйлсд мөнгөө үрэх дуртай, үргэлж гайхалтай өө сэвгүй харагддаг. Та бол төгс эзэгтэй, халамжтай, гэрийн ажлыг амжуулахдаа гарамгай. Харин тэр хувцаслалтандаа анхаардаггүй, чамин тансаг, загварын талаар ойлголтгүй. Тэр тань шиг мөнгөнд дуртай ч үрэх биш гамтай зарцуулахыг боддог. Та 2-т санхүүгийн тал дээр маргаан гарахгүй. Та 2 харьцаагаа тогтвортой байлгах гэж хичээдэг, ихийг шаарддаггүй, бие биедээ үнэнч, нялуун бай гэж хүсдэггүй. Та хоёрын замд юу ч саад болохгүй.

Эрэгтэй охин-Эмэгтэй ихэр
Охины эрчүүд ажлын төлөө төрсөн хүмүүс. Та түүнтэй гүнзгий хайрын роман зохиоход төвөгтэй, хайр дурлал та нарын хувъд дэндүү эмзэг сэдэв юм. Тэр хэрвээ шаардлагатай бол бэлгийн амьдралгүй, зугаа цэнгэлгүй амьдарч чадах ба бусдын юу бодож байгааг огт тоохгүй. Түүний зүрх сэтгэлийг нээж чадсан ихэр түүний сээтэгнүүр биш, аливаа бузар зүйлд орооцолдоогүй сэтгэлийг олж хардаг. Та гудамжинд хацар дээр нь үнсэх хэрэггүй, учир нь тэр олны өмнө ил гарах дургүй, анхаарлыг нь татахыг үзэн яддаг. Тэр таныг тохирох хүн гэдгээ мэдмэгц анхаарал халамжтай болно. Цэвэр цэмцгэр тэр бохир заваан гэрийг үздэггүй, шил шаазан гялалзаж байх нь таалагддаг. Хэрвээ та түүнтэй гэрлэсэн бол хүүхдээ дэгтэй, сайхан сэтгэлтэй, болгоомжтой болгон хүмүүжүүлээрэй.

Эмэгтэй охин-Эрэгтэй ихэр
Охины эмэгтэйг ойлгоход хэцүү мэт санагдаж магадгүй. Тэд аливааг сэтгэлийнхээ гүнд хадгалдаг бөгөөд таныг зөвхөн хайж байсан хүнээ мөн гэдэгт итгэмэгц сэтгэлээ нээдэг. Охиныхон донжтой голомтгой, бүх зүйл төгс байх ёстой гэж үздэг. Муухай хувцас, эвгүй зан, хайш яайш анхаарал зэрэгт гомддог. Хэзээ ч түүнийг шүүмжлэх хэрэггүй, үргэлж санал нийлэхийг оролд. Тэр нууцлаг бөгөөд таныг араасаа гүйлгэж чадна. Тэр нэгэнт дурлавал хайрандаа харамч бус бүхий л асуудлаа салхинд шидэж чадна. Хэрвээ та түүнд буруу зүйл хийвэл та хоёрын харилцаанд цэг тавигдсанд итгэлтэй байж болно. Тэр хүүхдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг, тэдэндээ ч бүхнийг зориулж чаддаг.

Эрэгтэй охин-Эмэгтэй мэлхий
Та хоёр бие биедээ сайн тохирох ба зан чанарынхаа ялгааг арилгаж чадвал үнэнч урт удаан холбоо тогтоож чадна. Таны эр гэрийнхээ санхүүг хариуцдаг бол та гэрийн ажлыг амжуулах үүргийг хүлээдэг. Хэдий энэ таны хийх ажил биш ч та агуу хайрынхаа төлөө гэр болон хүүхдүүдээ авч явахдаа сэтгэл хангалуун байна. Та мөрөөдөмтгий учир харьцаагаа шинэхэн байлгах тал дээр анхаардаг. Охины эрэгтэй тань шиг өхөөрдөм, дур булаам, тайван эмэгтэй дэргэд нь байгаад баяртай байдаг, Цаг хугацаа өнгөрөх тусам та түүнийг зөвхөн өөрийнх байлгахыг хүсэж, түүнийг алдахаас ямар их айж буйгаа өчүүхэн төдий мэдрүүлэхэд тэр бүр илүү их ялдам болно.

Эмэгтэй охин-Эрэгтэй мэлхий
Та хоёр бие биедээ багагүй асуудал үүсгэнэ. Гэхдээ үүнийг эс тооцвол тааламжтай харьцаа үүсгэх магадлалтай. Та маш хэрсүү ухаантай ба бүх материаллаг асуудлаа өөрөө шийддэг, мөнгөний тал дээр маш хатуу хүн. Таны залуу өдөр тутмын хийх ёстой зүйлээсээ эаримыг нь танд үлдээхэд асуудалгүй гэж үздэг. Энэ нь түүнд мөрөөдөж суух боломж олгодог. Хэрвээ та гэрийн бүх ажлыг хамаг чадлаараа амжуулдаг, төгс эзэгтэй гэдгээ харуулвал түүнд үнэлэгдэнэ. Та түүнийг хүүхэд шиг асарч, шүүмжлэхгүй байх нь хамгийн чухал. Та түүнд итгэдэг бол эрх чөлөөтэй хүслийг нь хүлээж аваарай. Тэгсэн цагт тэр таны сайн хань, сайн эцэг байх болно. Ямар нэг асуудал үүсэхэд хэрэлдэлгүй, бие биедээ бууж өгч сурвал та хоёр тогтвортой, аз жаргалтай харьцаа тогтоож чадна.

Эмэгтэй охин-Эрэгтэй арслан
Та хоёр огт өөр хүмүүс ч энэ нь та хоёрт том давуу тал болно. Та 2 бие биенийхээ дутууг нөхдөг ба сайхан харьцаа тогтоох боломжтой. Таны эр байнга аян замд явдаг, учир нь түүнд байнга явж хөдөлгөөнтэй байх нь чухал ба ингэж байж түүнийг бусад хүмүүс мэдэж, бахархана. Харин танд энэ бүхэн огт чухал биш. Та өөрөө түүгээр маш их бахархдаг ба түүнд анхаарлын төвд байх нь таалагддаг тул битгий саад бол. Хэрвээ та 2 хамтдаа байвал, та ямар ч үед тоогдохгүй орхигдоно, учир нь тэр бүх анхаарлыг өөр дээрээ байлгахыг шаарддаг ба зөвхөн 1-рт байхыг хүсдэг.та түүнд өөрийгөө батлах гэж оролдох шаардлагагүй, аюулгүй байгаа гэж мэдрэх тав тухтай сайхан гэрийг бий болгож өгөхийн тулд хөдөлмөрлөнө. Та түүнд бүрэн итгэж болно.

Эрэгтэй охин-Эмэгтэй арслан
Та хоёр эрс тэс хүмүүс. Жишээ нь таны эр маш ичимхий, даруухан ба заримдаа түүнд харилцааны тал дээр бэрхшээл гардаг. Харин та бол идэвхитэй нээлттэй хүн. Тэр буурь суурьтай, болгоомжтой, харин та цовоосэргэлэн хөдөлгөөнтэй. Анх уулзаад тэр таны өөртөө итгэлтэй байдлыг гайхах ба танд татагдаж буйгаа мэдэрнэ. Гэхдээ тэр тантай байвал өөрийн амвдарлын тогтсон хэв маягийг өөрчлөх шаардлагатай болохыг ойлгох ч, тэр элдвийн гэнэтийн зүйлд дургүй. Танд хүчирхэг хүн таалагддаг ба охины дуулгавартй эр хүн танд тохирохгүй. Танд эрчүүдийг номхотгох таалагддаг ба хэрэв тэр таныг дуудахад ирэхгүй бол та шууд тэрнийг хаядаг. Эр хүн таныг сайшааж магтах нь маш чухал. Гэтэл таны хамтрагч даруухан бүрэг учир энэ тал дээр чадахгүй л болов уу.

Эрэгтэй охин-Эмэгтэй охин
Ижилхэн ордтой хүмүүс бие биедээ их тохирдог, зан чанар нь төстэйн улмаас бие биенээ сайн ойлгодог гэсэн таамаглал байдаг. Харамсалтай нь энэ худал юм. Гэсэн ч та хоёрт төгс хос болох боломж бий. Хоёулаа болгоомжтой, даруухан, эелдэг учир огцом уурлаж бүдүүлэг авирладаггүй. Та хоёрын холбоонд баяр хөөр, урам зоригийг орлуулж ноёрхдог нэг зүйл бол даруу төлөв зан. Ийм учир та 2-ын хооронд ямар ч асуудал үүсэхгүйн адил ямар ч хайрын дулаан энхрийлэлгүй, гэнэтийн зүйлгүй харьцаа байх болно. Та 2 эд хэрэглээ чухалчилдаг. Та хоёр тусдаа амьдрахыг илүүд үздэг ба өөр хүмүүстэй холбогдохыг хүсдэггүй. Та 2 дотор нь байхад сайхан, ихээхэн цагийг өнгөрүүлдэг тохь тухтай орон гэрээ бүрдүүлэн амьдардаг. Та хоёрын харьцааны нэгэн хэвийн байдлыг арилгаж, бие биетэйгээ илүү дотносоход чухал зүйл бол - хүсэл тачаал юм.

Эрэгтэй охин-Эмэгтэй жинлүүр
Та хоёрын бие биетэйгээ давгүй зохицож байгаа нь гайхалтай. Та 2 эд хэрэглээг чухалчилдаггүй ба мөнгөнд ямар ч сонирхолгүй хүмүүс. Ийм эр хүний дэргэд байгаа тул юунд ч санаа зовох хэрэгтүйг та сайн мэднэ. Тэр зууханд гал асаж байгаа эсэхэд анхаарах тул та зүгээр л өөрийн амттай мөрөөдөлдөө автан суухад болно. Тэр хэтэрхий гэрсэг юм шиг санагдана. Гэр, гал тогоо, тухтай сандал, эвтэйхэн гэрийн углааш гээд бүгд сайхан ч та амьдрал чинь арай илүү чимэгтэй нийтлэг байгаасай гэж хүснэ. Танд элдвийн уулзалт, бусад хүмүүстэй уулзаж учрах чухал байдаг. Түүний таныг гэртээ хорин гаргахгүй гэх нь таныг бухимдуулна. Хоёр биетэйгээ эелдэг зөөлөн харьцаж, бие биенээ ойлгож, итгэж чадсан тохиолдолд л аз жаргалтай хос болж чадна.

Эмэгтэй охин-Эрэгтэй жинлүүр
Холбоо тогтооход хэцүү, учир нь хоёр биенээ ойлгоход амаргүй. Таны хамтрагч өөрийн төсөөллийн ертөнцөд амьдардаг. Харин та бол илүү хэрсүү ухаантай ба хэзээ ч бодит байдлаас хөндийрдөггүй. Магадгүй таны сэтгэлийн хөөрөлтэй хамтрагч таны үл тоомсорлосон байдлыг хараад бухимдах болов уу. Эхлээд тэр таны нялуурахыг хүсэхгүй байгааг анзаарна. Тэр хайранд маш их итгэдэг учир таныг сэнхрүүлж чадна. Та маш тэвчээртэй даруухан байхад харин тэр нийтэч хүн. Иймд үе үе түүнд эрх чөлөө өгч байх нь чухал. Ингэсэн тохиолдолд тэр хоорондын харилцаагаа шинэлэг, нялуун байх тал дээр анхаарах ба эд материалын хэрэглээг бас давхар анхаарна.

Эрэгтэй охин-Эмэгтэй хилэнц
Та 2-ыг бүтэмж муутай хос гэх ба харьцаа нь муугаар төгсөх магадлалтай. Та хоёрын орд хэтэрхий өөр учир, бүгд тийм амар байхгүй болов уу. Та түүнээс илүү идэвхтэй. Та түүнийг өдөр бүрийн хэвшсэн маягаасаа гарч, мэдлэгийн хүрээгээ тэлэхийг шаарддаг. Та түүний аяыг харалгүй, зөөлнөөр хэлэлгүй тулгахад тэр эсэргүүцэж та шууд уцаарлаж гардаг. Гэсэн ч хэрүүл юуг ч шийдвэрлэхгүй. Таны хамтрагч таны үзэл бодлыг дэмжсэн тохиолдолд л тантай хэрүүл хийхээс зайлсхийнэ. Гол нь та хамтрагчаа жаргалтай байлгах нь чухал. Түүнд өөрийн гэсэн бахархал бий. Жишээ нь тэр өдөр тутмын ажлыг амжуулах, тооцоо хийх тал дээр ямар ч асуудалгүй. Холбоо чинь амжилттай болох эсэхийг та 2-ын чин зориг мэднэ.

Эмэгтэй охин-Эрэгтэй хилэнц
Та хоёр тэс өөр ордны төлөөлөл учир тэс өөр зорилго агуулдаг. Иймд та 2 цаашид үргэлжлүүлье гэвэл бүх хүсэл, хичээл зүтгэлээ үүнд л зориулах хэрэгтэй. Жаргалтай байх эсэх чинь одоохондоо асуулт хэвээрзэ үлдэнэ. Хэдий боломжтой ч аз жаргалд хүрэх зам чинь гүнзгий нүх эргэлтээр дүүрэн байх болно. Эрэгтэй хилэнц өвөрмөц гэнэтийн зүйлсэд дуртай ба төгс байх нь чухал байдаг. Иймд тэр таны аж ахуйгаа авч явж байгааг шүүмжлэн уурлуулна. Хэдий тэр тайван ч хааяа огцом уурлан, хүч хэрэглэх нь бий. Ингэснээрээ тэр танд хэзээ ч арилахааргүй шарх үлдээж, таныг гомдоох аюултай. Иймд та хааяа ч гэсэн гэрийн ажлаасаа хөндийрч, хамтрагчийнхаа хүслийг биелүүлнхэд гэмгүй. Нийцтэй тал бараг үгүй учир сайхан хос болоход амаргүй. Гэхдээ л найдвар бий.

Эрэгтэй охин-Эмэгтэй нум
Охины эр танд хүчтэй татагдсан нь илт. Тэр даруухан нууцлаг нэгэн ба түүнийг таны адал явдалтай амьдрал, сониуч зан, эрч хүч, эрх дураараа байдал татна. Цаг хугацаа өнгөрөхөд түүний гайхшрал нь арилж, таны амьдралын хэмнэл, хөдөлгөөнтэй байдал түүнд аймшигтай санагдана. Түүний таниас ялгаатай тал нь сайхан тав тухтай гэр болон хайр сэтгэл түүнийг аз жаргалтай болгодог. Та харин тэс өөрөөр ханддаг. Тэр таныг гал махбодьтой учир маш түрэмгий гэдгийг мартаж болохгүй. Тэр тантай сөргөсөн ч бууж өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Хэрвээ тэр таныг гэрт хорих гэж оролдолгүй эрх дураар чинь байлгавал хичнээн хэцүү байсан ч та 2 дотно харьцаа үүсгэж чадна.

Эмэгтэй охин-Эрэгтэй нум
Та 2-ын холбоо тогтвортой биш ба анхандаа та түүний олон ааштай эвлэрч чадахгүй. Гэсэн ч сайхан хос болох магадлалтай. Та буурь суурьтай, даруухан ба байнгын өдөр тутмын ажлаа хийн завгүй байдаг ч амархан зохицуулж чаддаг. Эрэгтэй нум таныг гайхан биширдэг. Тэр материаллаг зүйлсийн талаар огт боддоггүй. Тэр ямар ч татуургагүй амьдарч байгаа мэт санагддаг. Тэр таны хэзээ ч хийхгүй байсан бүх зүйлийг хийхээсээ айхгүй. Тэр таны тогтвортой байдал, ухаалагийг чинь ашиглана. Түүнийг зэмлэн үглэхийг хүсэх хүслээ тэвчихийг хичээгээрэй, эс тэгвэл тэр өөрийгөө л бодно. өмчирхөг үзэлтэн та түүнийг дэргэдээ барихыг хүсэх ч түүнд эрх чөлөө хэрэгтэй. Хэрвээ та бүх хүчээрээ түүнийг үлдээх гэж оролдвол тэр багтарч үхнэ. Та 2 зохицож чадвал, юу ч та хоёрын үүрдийн бат бөх харьцаанд саад болж чадахгүй.

No comments:

Post a Comment