Tuesday, April 19, 2011

хүүхдүүд тань болохгүй байгаа нэг хоёр асуудлын хариулт

Б. Төмөр 2011-01-03 16:39 бичсэн.
манай хүүхэд унтах дурггүй өдөр шөнө ялгаагуй
үгэнд ордоггүй
аавийгаа зоддог эдэр



Д. Цэрэндорж 2011-01-04 15:46 бичсэн.
Шинэ оны мэнд. танай хүүхэд хэдн настай вэ?
1. өөрийн биед нь тохирсон хөдөлгөөн хэрэгтэй. өөрөөр хэлбэл сайн ядраах тийм хөдөлгөөн байх хэрэгтэй. хүүхэд төрөлхийн маш их эрч хүчтэй түүнийг зөв голдирол руу та залж, чиглүүлж болно. жишээ нь
хэрвээ хүүхэд чинь унтахгүй бол та 'Алив миний хүү/охин мундаг шүү дээ гээд гараа өргөөд алив үсрээд хүр дээ гээд сайн 10- 20 удаа харайлга. тэгэхэд аяндаа л ядраад ааваа унтая гээд гуйх вий. Унтахгүй байхын нэг шалтгаан нь өдөр танай хүүхэд гадаа гарч сайн тоглож гүйж харайж чадаагүй болохоор тэр. иймд сайн дулаалаад авч гарч байх хэрэгтэй. та мэднэ та гэлтгүй бид хотоос гадуур цэвэр агаарт гараад хөдлөөд яваад ирсэн өдрийн орой нь сайн унтдаг шүү дээ.
2, үгэнд ордогүй гэхийн хувьд би сайн байна гэж хэлнэ. Яагаад вэ гэхлээ та хүүхдээ бусдын үгэнд орсон үлбэгэр амьдралд идэвхгүй байлгахыг хүсэхгүй болов уу. үгэнд ордоггүй, дүрсгүй төрхгүй гэсэн үг нь ямар нэг хэв маягт баригдаагүй үхээнц бус идэвхтэй гэсэн утгатай гэсэн үг юм. идвэх санаачлагатай гэсэн үг.
гэлээ гэхдээ хэтэрхий их бол хоол унданд нь анхаараарй юу идэж байна үүнд халуун бүлээн хоол идэхээсээ илүү шарсан хуурсан хол оройтуулж идэж байна уу дээр нь кока кола ундаа чихэр шоколад, чипс хэрээс их удэж байгаа эсэх хэрвээ тийм бол яанга хатуу байх хэрэгтэй. магад дэлгүүрт аваад өг гэж уйлсан ч битгий авч өг. учир ь эрүүл мэндээд муу гэдгийг та мэднэ. нэгэнт энд тал дээр хатуу бол нөгөө талаар та бас үнэнч шударга байх хэрэгтэй. жишээ нь хоол идэх үед та битгий ярь гэж хэлдэг гэтэл найзууд чинь орж ирэх үед та ярьдаг уу тгэвэл хүүхэд надад өөр нэг дүрэ үйлчлээд харин томчуулд өөр нэг дүрэм үйлчлээд шударга биш байна гэх иймд шуарга бай. шудраг байхаас гадна наадам наргиантай байх. жишээ нь та 6 цагт гэрт ирсэн байх хэрэгтй. эс бөгөөс би дараа өдөр гаргахгүй гэе. гэтэл хүүхэд тань гадуур гараад оройтож 7 цагт ирлээ. гэтэл дараа өдөр нь дахиад гарагх гэвэл та хатуу байх хэрэгтэй чи хоцорсон энд та шударга байна. тэгээд та алив найз нараа гэртээ аваад ир гэрт тоглож болно. энд та Хатуу байсан мөн Үнэнч шударга байсан нөгөөтэйгүүр наадам наргай бий болгосн Х---Ү----Н


A. Uranchimeg 2011-01-15 05:56 бичсэн.
хүүхэд бага насандаа асуудал үүсгэх бага юм шигээ. Одоо манай хүү 11 хүрч байгаа. Харж шалгахгүй л бол хичээлээ өөрөө хийнэ гэж байхгүй. шилжилтийн нас эхэлж байгаа. г.м


Д. Цэрэндорж 2011-01-16 16:27 бичсэн.
ахаан тэгвэл ч асуудалтай шүү. хүүхэд бага насандаа хэдий чинээ асуудал үүсгэнэ тэр чинээгээр тэр хүүхэд амьдралаас суралцаж байна гэсэн үг тийм үү. танай хүүхэд хичээл хийхгүй байна гэдэг нь бол тэнд ухаан сорьсон зүйл хэр байна гэдгээс үүдэлтэй. үнэндээ өнөөгийн боловсролд энэ нь дутагдалтай. Та 1 зүйлийг одоо яг туршаад үздээ. 1 дөрвөлжин зураад түүнийгээ 2 шугам огтлуулан зур. цонх болж байна. дараа нь цонхны доор нь юу ч хамаагүй сэтгэлдээ орчон зүйлээ зур. сүүлд нь аль нь танд гоё сайхан байсан. тэгвэл өнөөгийн сургалтыг ингэж ягшмал ямар нэг зүйлийг хийхэд хүүхэд энд ухаан сорьсон мөн гоё зйүл нь үгүй байгаа учраас л хүүхэд хичээлдээ сонирхолгүй албадан хийлгэж байна шүү дээ. түүний оронд тэд Пи Си тоглоно. та мэднэ үүнийг тоглоход ухаан хурд сорьсон учраас л хүүхэд татагддаг.


D. Maira 12 өдрийн өмнө бичсэн.
манай оxин 3 настай цэцэрлэгт явдаг. гэртээ дуу шуу ихтэй ам хуурайгүй мөртлөө ангидаа чимээгүй их аяархан ярьдаг ангидаа орохоороо нэг л өөртөө итгэлгүй болчих юм. яавал дээр вэ. биеэр том болохоор нь 4 настай хүүхдүүтэй хамт байдаг 3 настай ангид нь ихэвчлэн 2 настай жижиг хүүхдүүд явдаг.


Д. Цэрэндорж 11 өдрийн өмнө бичсэн.
та хүүхдийнхээ ямар л зүйл хийнэ. түүнийг нь магтах өөг ол. Магтах тусам урам орж өөрөө өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлгүй байх нь бусдад итгэлгүй болно гэсэн үг улмаар иргэн тойрныхоо өмнө цаашлаад намайг харж хандаж байдаг эх дэлхий элбэрэлт тэнгэр бий гэдэгт итгэдэггүй. Гэтэл итгэлгүйгээр та 1 алхам ч урагшлахгүй шүү дээ. та гэрлэн дохиод итгэдэг учраас л чөлөөтэй явна. банкинд итгэдэг учраас л мөнгөө хадгалуулдаг.
Иймд өөрөө өөртөө итгэх итгэл маш чухал. Дараа нь нэгэнт энэ байхад өрөөл бусад хүмүүст итгэх итгэл аяндаа ирдэг. үүнийг хөгжүүлэх арга нь гэвэл та өглөө цэцэрлэгт явахад нь хүүхэддээ чихэр өгөөд ангийнхнаа дайл гэж хэл. дараа нь дайлахад ямар байсныг нь хэл амыг сугалан байж асуу за юу за. энэ нь 1 зэрэг өөртөө болоод өрөөл бусдад итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Бас 1 арга бол хаматан саданыхнаараа олон хүүүхдүүдтэй хэсэг хугацаанд байлгаж болно.

1 comment:

  1. бизнетворкод хүүхдэд хайртай хүмүүст гэсэн бүлгийн нэгэн хэлэлцүүлэгт тавигдсан зүйлийг тавилаа уншхад илүүдэхгүй л юм байна.

    ReplyDelete