Tuesday, August 10, 2010

Ubuntu 10.4 _#X bairand ni oruulah

Move the Minimize, Maximize, Close buttons to the Right in Ubuntu 10.04 Lucid Lynx

Ubuntu Lucid Lynx хувилбар саяхан суулгатал menubar дээрх minimize, maximize, close товчнууд зүүн гар талд байрладаг болчихож. Тэр нь огт дасаагүй учраас их эвгүй, тухгүй юм, дадсанаараа мартаад баруун дээд хэсэгт курсороо аваачих бүртээ өө нөгөө талдаа билүү гэж бодох тамтай юм. Нэтээс заавар хайгаад буцаад хэвийн байранд нь аваачих орхиод санаа амарч байна.

1. Configuration Editor нээнэ (Alt + F2 дараад gconf-editor гэж бичээд Enter)
Гарч ирэх цонхноос apps>metacity>general гэж орно. Баруун талын панель дотор button_layout гэсэн талбарт

maximize,minimize,close:

гэсэн утгыг

menu:minimize,maximize,close

болгоно.

2. Terminal дээр эсвэл Alt + F2 дарж Run Application цонх гаргаад

gconftool-2 --set /apps/metacity/general/button_layout --type string menu:minimize,maximize,close

гэсэн тушаал өгөөд боллоо.

Monday, August 9, 2010

Helloo

Who's that?

Та хүүхдээ зоддог уу?

Эцэг эхчүүд хүүхдээ санаатайгаар алгаддаггүй. Заримдаа хэт их уурлан өөрийн мэдэлгүй алгаддаг. Насанд хүрсэн хүмүүс тэвчээр нь алдагдан, хэт ядарч эсвэл үүнээс өөр арга байхгүй гэж үзсэн үедээ хүүхдээ алгаддаг. Зурагтаа унтраа гэж хэд дахин хэлсэн ч үгэнд орохгүй байгаа хүүхдээ аав нь алгадаж магадгүй эсвэл замаар гүйж байсан охиноо ээж нь юу ч бодолгүйгээр алгадаж аваад “Дахиад замаар гүйж болохгүй” гэж хашгичан загнаж магадгүй. Бүхий л эцэг эхчүүд хүүхэд нь үг сонсохгүй байх нь эвгүй хэрэг гэдгийг мэддэг. Ихэнх эцэг эхчүүд хүүхэд нь өсч томрох үед хэд хэдэн удаа зодох, алгадах хэрэг гарч байсан байх.

Сүүлийн үед авсан судалгаагаар бүхий л гэр бүлийн 25%- д долоо хоногт 1 удаа хүүхдээ алгаддаг гэж гарчээ. Мэдээжийн хэрэг бодит амьдрэл дээрхээс хэд дахин их тоо гарна. Яагаад ийм олон эцэг эхчүүд үр хүүхдээ алгадахыг сонгож байна вэ? Алгадах тустай гэж та үзэж болох ч үнэн хэрэгтээ маш түргэн хугацаанд асуудлыг шийдвэрлэдэг. 3 настай охиноо гар дээр нь цохиход тэр маш түргэн тоглоомоо хураах боловч нөгөө талаар хүч хэрэглэх нь ямар нэг асуудлыг шийдэх арга юм гэдгийг сурдаг.
Хүүхдийг алгадахад түүнд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Колумбын Их сургуулийн сэтгэлзүйч Элизабет Томпсон Герсхоп 62 жилийн турш хүүхдийн төвд цуглуулсан мэдээллүүдэд анализ хийжээ. Хүүхдийг зодож шийтгэх тусам улам зөрүүдэлж, худал хэлэх нь ихсэж, бусад хүүхдүүдтэй маргалдаж муудалцах нь нэмэгддэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зодож занчиж өсгөсөн хүүхэд зөв бурууг ялгаж мэддэггүй бөгөөд гэр бүл нь түүний гаргаж буй зан авирыг дийлэхээ больдог.
Тэгвэл алгадаж, зодохын оронд юу хийх хэрэгтэй вэ? Доорх зөвлөгөө хүүхэд алдаж осолдон, буруу зүйл хийсэн үед ч хүндэтгэн харилцах ёстой гэсэн үзлийн үүднээс өгч байгаа юм.

1. Шийдэмгий боловч эелдэг бай. Та дуу хоолойгоо өндөрсгөлгүй хэвийн өнгөөр ярьвал хүүхэд таныг улам сайн ойлгоно.
2. Хашгичихаа боль. “Би одоо маш их ууртай байна. Үүнийг дараа нь ярилцья” гэж хэлэхэд болохгүй юм үгүй.
3. Хүүхдээ сурга. Хүүхдээ муухай аашлахын оронд түүнд юу хийх хэрэгтэйг зааж өг. “Тоглоомоо гэр дотроо тарааж хаях нь бусад хүмүүст таалагдахгүй байна. Түүнээс гадна дээр нь санамсаргүй гишгэж болно. Дараагийн удаа тоглож дуусаад тоглоомоо хайрцганд нь хийгээрэй. Чамд дараа нь үүнийг сануулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?”
4. Эерэг үгээр ярилц. “Чамд шүдээ цэвэрлэж бай гэж хэдэн удаа хэлэх юм бэ?” гэж хэлэхийн оронд “За алив шүдээ угаагаарай, тэгээд надад хэл. Унтахын чинь өмнө очиж чамайг үнсье” гээрэй.
5. Заналхийлэхийн оронд тайлбарлаж өг. Хүүхдэдээ ямар нэг зүйлийг яагаад хийж болохгүйг сайтар тайлбарлаж өг. Ингэснээр хүүхэд тань сурна.
6. Уур уцаараа барь. Хүүхдэдээ уурлаж дүрсхийхийн оронд хийсэн буруу зүйл нь түүнд шинэ зүйл заах боломж гэж бодоорой.
7. Түүнийг сайшааж хөдөлгө. “За явах боллоо шүү. Сүүлийн удаа ахиад нэг гулгачих, тэгээд гэртээ очоод сайхан хоол хийж идье” гэх зэргээр хүүхдээ урамшуулаарай.
8. Уян хатан бай. Хүүхэд тань “Явахынхаа өмнө энэ нэвтрүүлгийг үзээд дуусгая. Жаахан үлдлээ” гэж гуйхад нь та зөвшөөр. Та цаг завтай үедээ түүний хүсэлтийг биелүүлж бай. Энэ нь хүүхдэд бусадтай харилцан ойлголцож сурах боломж юм.
9. Загнаж зандрахаа боль. Хүүхдээ загнаж, хүчлэхээс илүү хэрэггүй таагүй зүйл байхгүй. Та “Алив хоёулаа нэг зүйл ярья. Би чамд цэвэрхэн цамц өмсүүлэх гэж байхад чи хуучин, хиртэй цамцаа өмсөх гээд байх юм. Яах вэ?” гэж хүүхэдтэйгээ зөвлө. Хэрэв та өөр ямар нэг санал болговол бие биеэ илүү сайн ойлгоно. Түүнээс гадна та зарим үед түүнтэй зөвлөлдөн асуудлаа шийдэж байгаарай.
10. Ухаалаг бай. Эцэг эхчүүд тус болохгүй байгааг нь мэдсээр байж өнөөх аргаа хэрэглэсээр л байдаг. Арга чаргаа бараад ч болохгүй байгаа бол өөр үр дүнтэй аргыг олоорой.

Маргалддаггүй хос гэж байдаггүй

Гэр бүлийн маргаан шийдэж болдог, болдоггүй гэж хоёр янз байдгийг судалгаа харуулжээ. Жишээлбэл телевизээр ямар кино үзэхээ тохиролцож болдог бол мөнгөө хэрхэн зарцуулахаа шийдэхэд амаргүй байдаг аж. Харамсалтай нь гэр бүлийн маргааны 70 хувийн эдгээр шийдэлд хүрдэггүй зүйлээс эхтэй байдаг.

Нэгэнт маргалдаж сөргөлдөх нь гарцаагүй үед бүх зүйл буруугаар эргэхээс яаж сэргийлэх вэ? Судалгаанаас харахад хосуудын байнга муудалцдаг нь биш харин яаж тэмцэлдэж байгаа нь дотно харьцаанд нь илүү нөлөөлдөг байна. Ялангуяа хүүхэдтэй хосуудын хувьд хэрүүл маргаан нь бүр ч илүү дарамт болдог байна.

Хүүхдийн хажууд хэрэлдэж маргалдахдаа юуг анхаарах ёстойг гэр бүл судлаачид ингэж зөвлөж байна.

1. Зэрлэг балмад мэт аашилж, зодолдож, юм эвдэлж сүйтгэн, хаалга саван гарч одож огт болохгүй.

2. Эхнэр эсвэл нөхрийнхөө гэр бүлийнхнийг муу муухайгаар хэлэхгүй байх. Жишээлбэл хадам аав, ээжийгээ шүүмжилсэн “ Танай аав, ээж хэзээ ч бусдыг боддоггүй” гэх мэт зүйл огт хэлэхгүй байх.

3. Хүүхэд аав ээжийнхээ яриаг соргогоор хүлээж авдаг. Тиймээс тэд та хоёрын чимээгүй дайсагналыг анзаарахгүй гэж бүү бодоорой.

4. Хүүхдээр аав ээжийнхээ алийг сонгох вэ гэж талцуулах хэрэггүй. Бас алинд нь илүү хайртай вэ гэж хэзээ ч битгий асууж бай.

5. Хүүхдэд мөнгө, хууран мэхлэлт болон ажилтай холбоотой таагүй мэдээг дуулгах хэрэггүй.

6. Хүүхдийн хажууд хэрэлдэж маргалдахаас зайлсхий. Маргалдсан ч хэл амаараа учраа олохыг хичээгээрэй. Ингэснээр та хүүхдэд хүмүүс муудалцдаг ч учраа олцгоодог гэдгийг ойлгуулах юм.

Хүүхдийн характер өөрчлөгдөхгүй

Хүүхэд насны зан ааш бүх л амьдралын турш хэвээр хадгалагддаг болохыг харуулсан нэгэн судалгааа гарчээ. Нэгдүгээр ангийн сурагчид насанд хүрсэн хүнийхтэй адил зан ааш илэрдэг аж. Олон жил үргэлжилсэн уг судалгаа цаг хугацаа өнгөрч олон зүйл өөрчлөгдөхөд зан ааш хэвээр байдаг үгүйг ойлгоход чухал баримт болсон юм. 1960- аад онд 1-6 –р ангид суралцаж байсан, өөр өөр гэр бүл, ёс суртахууны хүмүүжилтэй 2400 –аад хүүхдийн хувийн хэргийг 40 –өөд жилийн дараа тэдэнтэй хийсэн ярилцлагатай харьцуулсан байна. Судлаачид 4 темпераментын онцлогоор тэдний хэл ярианы хөгжил, дасан зохицох чадвар, ойворгон зан болон, өөртөө итгэлгүй байдлыг нь зан аашийг тодорхойлжээ.

Судалгаанаас харахад хэл ярианы хөгжил сайтай хүүхдүүд ухаалаг яриатай, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нөхцөл байдалд хурдан үнэлэлт дүгнэлт өгдөг, насанд хүрэгчид шиг аливаа зүйлд ултай хандаж байв. Харин үг дуу цөөтэй хүүхэд бусдын царай хардаг, аливаа зүйлд амархан шантардаг, нийтэч биш байв.

Дасан зохицох чадвар сайтай хүүхэд яг том хүн шиг биеэ чөлөөтэй авч явдгаас гадна сонирхлоо маш ухаалаг илэрхийлдэг. Харин дасан зохицох чадваргүй хүүхэд гутранги зүйл ярьж, аливаа зүйлийг бие даан хийхдээ байнга бусдын туслалцаа авдаг, нийтэч бус байжээ.

Харин ойворгон зантай хүүхэд том хүн шиг их ярьж, их зүйл хүсдэг бөгөөд сонирхлоо бусдынхаас дээгүүр тавьдаг нь харагдаж байв. Харин даруухан зантай хүүхэд болгоомжтой, бусадтай зайнаас харьцдаг, тэр бүр дотносоод байдаггүйгээрээ том хүнтэй адилхан байв.

Харин өөртөө итгэлгүй хүүхэд байнга өөрийгөө буруутгахаас гадна дутуу үнэлдэг нь зарим том хүнтэй адил байсан аж. Өөртөө итгэлтэй хүүхэд чанга ярихаас гадна юу хүсч байгаагаа ухаалаг илэрхийлдэг, ихэмсэг байдлаараа зарим том хүнийг санагдуулж байжээ.

Бидний зан ааш бол бидний биологийн салшгүй нэг хэсэг. Амьдралд тохиох үйл явдлууд зан аашинд нөлөөлж байдаг. Тиймээс өөрийнхөө зан аашийг ойлгох нь өөрийгөө танихын эхлэл гэж ойлгох хэрэгтэй.

Tuesday, August 3, 2010

Зун болгон найз нартайгаа эх орноороо аялах нь

За зун бүр л аль нэг тийшээ аялаж амрах нэг бичигдээгүй хууль байнаа хэхэ за энэ удаагийнх гэвэл улаанбаатараас Хархорим орох гэхдээ боломж гарвал Цэцэрлэг орноо хэхэ их л хол явна даа гэж. За төсөв гэвэл хүний 20,000 төгрөг нийт 6 хүний бүрэлдхүүнтэй унаж явах унаа гэвэл Nissan terrano байхаа за тэгээд нийт мөнгөний буюу 80,000 төгрөг бинзен 5000төгрөг бусад замд энээ тэрээ татварт 35000 төгрөг нь 3 хоногийн 9 удаагийн хоол ундны мөнгө байгаа юм хэхэ ингээд л илүү дутуу чихэр жимс гэхгүй шүү дээ хэдэн будаа гоймон мах, давс, талх, төмс байх шив дээ хүргэнэ дээ хөөрхий одоохондоо залуу юм чинь боломжоороо л гаргаж нийлж зугаалаад илүү дутуу юманд мөнгөө үрэхгүй зөв боловсон сайхан амраад хөгжилтэй яваад ирвэл зүгээр гэж бодож байна. энэ зугаалгийг би нэг жил бүр зохион байгуулана манайхан дунд ганцхан хүн л илүү юм хэрэглэх юм тэр нь нэг тамхи татдаг тэр мангараа нэг тэгэж байгаад илүү зарлагаас нь салганаа хэхэ за энгээд өлсөхгүйхэн шиг замдаа унтарчихгүйхэн шиг амраад зугаалаад осолдохгүй гэртээ ирхийн ерөөлийг найз нартаа хэлий хэхэ

Status 7

Ug buhnii tsaana uchir bdag ugiig zub oilgoj zub heleh ni busdad hundluuleh busdiig zub oilgoh 1 alham

Status 6

Амьдралын утга учир ажиллаа болгочихсон хүмүүс хамгийн азгүй хүмүүс ... Учир тэд бусдын төлөө амьдрагчид байдаг... амьдралынхаа ихэнх хугацааг ажил төрөлдөө зарцуулж байдаг болхоор л тийм байхдаа.. Гэхдээ хөдөлмөр хүнийг бие болгоно хөдөлмөр хүнийг хүмүүжүүлэнэ гэдэг үнэн шүү.

Амьдралд яагаад амьдраад байгаа юм бол энэ нийгмийн дунд бид яах гэж амьдардаг юм бол тэдний төлөө бусдын төлөө амьдрах гэжүү тиймээ эцсийн эцэст л үхэнэ. Нэг үгээр амьдралын утга учир юунд байна гэдгийг хамгийн түрүүнд юуг эрхэмлэж байгаа нь чухал .. амьдрал дээр хайр дурлал гэр найз нөхөд энэ бүхнийг хайрлаж өөрийн хүссэн зүйлээ хийж тэдний төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс амьдралын утга учир хайр /гэр бүл/ - ээ тавин зорьж ажиллаж байгаа хүмүүс хамгийн аз жаргалтайгаар ажлаа хийдэг юм. нөгөөхөөр нь бол ажиллаа болгосон хүмүүс бол ажил нь тийм ч урагштай сайхан яавах нь хэцүү гэж боддог доо. Гол утга учир нь хэний төлөө ажиллаад байна гэдэг хамгийн чухал зүйл нь оршиж байгаа юм болбуу .

миний бодлолдоо

Saihnaar tusuuluh ni

Ireeduigee tulubluj bai tusuulj bai hedii goy saihnaar tusuulunu ter chineegeereee uurt tani ereg enereg teriigeee dagaad tanii ajil hurtel bielegdeh bolno. Hun tusuulusniihuu tuluu zorilogotoi boldog zorilogotoi bolsoniihoo daraa uuriin medelgvi teriigee biluuleh zoriltuudiig alham alhamaar hiij ehledeg. Gehdee iim alhamuudiig hiin tuld tanid mun uuriin gesen zarchim bh heregtei neg ugeer tuushtai bai alibaa zuild tuushtai baisnaar amjiltand hurne. Оролдлогийн эцэс орой дээр нь гэдэг.

status 5

Bolohgvi bgaa ym buhen uchirtai bolood l shaltgaantai bolood l bolohgvi bgaa harin ter uchiriig hamgiin turuund uuruusuu hai ...

Төсөл

эхлэл төгсгөл нь тодорхой байжиж аливаа төслийн амжилттай хэрэгжих шалтгаалана.

status 4

Alibaa zuild buurunhii bh ni tanii sul tal tiimees uuriin gesen zarchimtai bh ni tanii busdad hundluuleh neg alham ym shuu

/ zarchim gedeg ni neg zuild battai zogsoj shuluuhan hariul gesen oilgoltoor oruulaw /

Status 3

uhaangvi amidrah ni busdiig buruutgah shaltig boldog

Суралцах.

амьдрал дээр бүх насаараа л сурна харин өөрийгөө амьдруулж ажиллаж хөдөлмөрлөж бусдад хүндлүүлж чадах хүртэл...аливаа ямар нэгэн зүйлд л төгс болчих тэрийгээ маш сайн хийдэг болчих тэр чинь л чиний мэргэжил байх болно.

Status 2

Амьдралын утга учир ажил биш шүү үнэн дээ гэр бүл түүнийгээ хайрлах сэтгэл түүнтэйгээ байх аз жаргалтай мөч бүхэн чинь амьдралын утга юм шүү.

Амьдралын утга учир юунд оршиж бид амьдардаг бол?

Хугацаа алдах тусам үр дүнгүй цаг хугацаа өнгөрсөөр л байна дэмий зүйлд болон хэрэггүй шаардлагагүй зүйл цаг үрж байхын оронд өөрт сайхан байх зүйлийг хий тэр хийсэн зүйл чинь бага ч гэсэн чамд хэрэг болно.